Туркийн Засгийн газар бослогыг бүрэн дарахад ойрхон байгаагаа зарлаад байна. Мөн Ататуркийн нэрэмжит Истанбулын олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг бүрэн сэргээхээр төлөвлөж байна.
Тэнд болж буй үйл явдлын талаар Анкарад суугаа Элчин сайдын яам болон Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын албан ёсны мэдээлснээр нөхцөл байдал сайжирч байгаа аж.
Мөн Туркэд цэргийн эргэлт хийхийг завдсантай холбогдуулан БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мурат Карагөз өнөөдөр МҮОНТ-ээр мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэр, "Туркэд одоогийн байдлаар нөхцөл байдал харьцангуй намжмал байдалтай байна. Тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хэвийн ажиллаж байгаа бөгөөд төрийн эргэлт гарсан гэж үзэхгүй, хэсэг бүлэг хүмүүс төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоож, хяналтдаа аваад байна гэв.
Туркэд 2500 монгол иргэн ажиллаж амьдарч байгаа хэдий ч одоогийн байдлаар монгол иргэд халдлагад өртсөн гэх мэдээлэл байхгүй байна" гэлээ.
| Турк улсад нөхцөл байдал сайжирч байна | ||
| Үзсэн: 1334 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.