Шууд Chart

Туркийн Ерөнхийлөгч Засгийн газраа Гюленийн талыг баримтлагчдаас цэвэрлэхийг уриаллаа

2016-07-18 16:18:57

Туркийн ерөнхийлөгч Режеп Таир Эрдоган АНУ-д амьдардаг тэрс үзэлтэн Фетулла Гюленийн талыг баримтлагчдаас төрийн аппаратыг цэвэрлэх шаардлагатай хэмээн үзэж байгаагаа өчигдөр буюу долоодугаар сарын 17-нд Истанбулд болсон төрийн эргэлт хийх оролдлогын улмаас амь үрэгдэгсдийн оршуулгын үеэр мэдэгдсэн байна.

Фетулла Гюлен нь өмнө нь Туркийн засгийн газрын нөлөө бүхий улс төрч байсан бөгөөд одоогийн ерөнхийлөгч Эрдоганы бодлого, зарчмыг байнга шүүмжилдэг байсан юм. Тиймээс Эрдоганыг төрийн тэргүүн болмогц АНУ - руу дүрвэн гарч, одоо Пенсилвани мужид амьдардаг бөгөөд Туркийн өнөөгийн бодлого, зарчмыг шүүмжилдэг “Хизмет” бүлэглэлийг үүсгэн байгуулагч юм. Түүний талыг баримтлагчид өнгөрсөн Бямба гарагт болсон төрийн эргэлтийг хийсэн гэдэгт Туркийн засаг захиргаа итгэлтэй байгаа тул төрийн эргэлтийн далд зохион байгуулагчаар Фатулла Гюленийг нэрлээд байна.

Туркийн гадаад хэргийн яам Америкийн талд хандан Фатулла Гюленийг хүлээлгэн өгөхийг шаардсан боловч Цагаан ордон Гюленийг төрийн эргэлт хийхэд далдуур оролцсон гэсэн баттай нотлох баримт гаргаж өгөхийг шаардаж байгаа юм. Фатулла Гюлен олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан өнгөрсөн Бямба гарагт Туркид болсон төрийн эргэлтэд ямар ч хамааралгүй гэдгээ зарлаад байгаа.

Турк улс бол АНУ-ын Ойрхи Дорнодын хамгийн чухал холбоотнуудын нэг. Тиймээс Туркийн тал шаардлагатай баримт нотолгоог гаргаж өгсөн тохиолдолд Фатулла Гюленийг хүлээлгэн өгч болзошгүй юм. Одоогийн байдлаар төрийн эргэлт хийхэд оролцсон хэргээр Туркийн цагдаагийн байгууллага 6000 гаруй цэргийн болон төрийн албан хаагчийг баривчлаад байна. Энэ тоо цаашид нэмэгдэх өндөр магадлалтай гэдэг нь ерөнхийлөгч Эрдоганы мэдэгдлээс харагдлаа хэмээн судлаачид үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн Ерөнхийлөгч Засгийн газраа Гюленийн талыг баримтлагчдаас цэвэрлэхийг уриаллаа   
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй