Шууд Chart

Японы “Ханеда” нисэх буудалд “Хавайн Эйр” компанийн онгоц ослын буулт хийлээ

2016-07-18 16:28:23

Өнөөдөр өглөө “Хавайн эйр” компанийн иргэний агаарын тээврийн Эйрбас-А330 загварын онгоц Токиогийн “Ханеда” олон улсын нисэх буудалд ослын буулт хийсэн байна. Ослын буулт хүндэрч, найман дугуйгаа хагалсан ч, амжилттай газардсан тул хүний амь нас үрэгдээгүй гэдгийг албаны эх сурвалж уламжиллаа. Токио-Ханалулу чиглэлд нисэх ёстой байсан Хавайн эйр компанийн 458 дугаартай нислэг газраас амжилттай хөөрсөн ч хэсэг хугацааны дараа хөдөлгүүрийн хэсэгт гэмтэлтэй байгаа нь мэдэгдэж яаралтай ослын буулт хийх шаардлагатай болсон байна.

Ослын буултын үеэр нисэх буудлын нислэгийн дөрвөн зурвас бүгд завгүй байсан нь нөхцөл байдлыг бага зэрэг хүндрүүлсэн болохыг албаны мэргэжилтнүүд мэдэгдлээ. Ослын буултын үеэр онгоц дугуйнуудаа хагалан, зарим газраараа тос их алдсан ч азаар гал гараагүй тул нислэгийн баг болон 293 зорчигчид бүгд эсэн мэнд онгоцыг орхин гарч чадсан байна.

Одоо холбогдох албаныхан онгоцны гэмтлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд энэ ослын буултын улмаас Ханеда олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шаардлага гарчээ. “Хавайн эйр” компани өөр онгоц авчиран зорчигчдыг авах шийдвэр гаргасан гэдгээ албан ёсоор зарласан юм. Учир нь ослын буулт хийсэн онгоц нь ноцтой гэмтсэн тул түүнийг засварлаж, дахин ашиглаж эхлэхэд багагүй хугацаа орно гэдгийг мэргэжилтнүүд сануулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы “Ханеда” нисэх буудалд “Хавайн Эйр” компанийн онгоц ослын буулт хийлээ   
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй