Шууд Chart

Цагдаагийн зургаан ажилтны амь насанд халджээ

2016-07-18 16:46:41

Өчигдөр АНУ-ын Луйзанна мужийн Батон Руж нисэх онгоцны буудал явах зам дээр цагдаагийн зургаан ажилтны амь насанд халдсан ноцтой гэмт хэрэг гарчээ. Буудалцааны улмаас гурван цагдаагийн ажилтан газар дээрээ амь үрэгдсэн бол үлдсэн гурав нь хүнд, хөнгөн шархаджээ. Халдлагыг үйлдсэн гурван этгээдээс нэг нь амь үрэгдэж, үлдсэн хоёр нь хэргийн газраас зугтсан байна.

Одоогоор хэргийн газар нарийвчилсан үзлэг хийж байгаа бөгөөд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэсэн мэдээлэл цагдаагийнханд байгаа юм. Энэ сарын 5-ны өдөр энэхүү Батон Ружийн зам дээр нэгэн цагаан арьст цагдаагийн ажилтан хар арьст иргэнийг бууж өгчихөөд байхад нь буудан, алсан хэрэг болсон байдаг. Энэ нь Америкийн хар арьст иргэдийн дургүйцлийг төрүүлж, тус улсын олон хотод эсэргүүцлийн жагсаал болсон түүхтэй. Техас мужид болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нэг хар арьст этгээд арга хэмжээг хамгаалж байсан цагдаагийн ажилтнууд руу гал нээж, таван хүний амь насанд хүрээд байсан юм.

Одоогийн байдлаар Батон Ружид болсон аллага энэ үйл явдалтай холбоотой эсэх талаар ямар нэгэн баттай мэдээлэл байхгүй байгаа ч Америкийн хэвлэл мэдээллийн байгуулагууд холбоотой гэдэгт итгэлтэй байгаа юм. Ерөнхийлөгч Барак Обама амь үрэгдсэн цагдаагийн албан хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлээд, хууль сахиулах үүргээ биелүүлж явсан цагдаагийн ажилтануудын амь насанд халдсан явдал нь хулчгар, өөдгүй этгээдүүдээс л гарах алхам гэдгийг цохон тэмдэглэжээ.

Түүнээс гадна хэргийн газраас зугтсан гэм буруутай этгээдүүдийг олохын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг холбогдох байгуулагуудад үүрэг болголоо. Өнгөт арьстнууд цагдаагийн албан хаагчдийн амь насанд удаа дараалан халдсан явдал нь цагаан арьст Америк иргэдийн жигшил зэвүүцлийг төрүүлээд байгаа тул энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал газар авах боломжтойг мэргэжлийн байгуулагууд сануулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагдаагийн зургаан ажилтны амь насанд халджээ  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй