Шууд Chart

5000 орчим албан хаагч уртасгасан цагаар ажиллажээ

2016-07-18 17:15:06

Улсын баяр наадам, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт, таван улсын төрийн тэргүүний айлчлал гээд өнгөрсөн долоо хоногт манай улсын хувьд томоохон үйл явдал араасаа өрнөлөө. Энэ бүхний аюулгүй байдал хэвийн үйл ажиллагааг нь хангаж ажиллахаар цагдаагийн байгууллагын 5000 орчим алба хаагч уртасгасан цагаар ажиллажээ. Үүнд орон нутгаас 500 албан хаагч, ХСИС-аас 500 сонсогч олон нийтийн цагдаа иргэд, сайн дурынхан өргөн бүрэлдэхүүнээр оролцож аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Мөн “Асем вилла”, “Буянт ухаа”-д түр хүрээ байгуулжээ.

АСЕМ-ийн чуулга уулзалтын тов зарлагдсанаас хойш цагдаагийн байгууллагын зүгээс 2014 оны сүүлээс бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Энэ удаагийн хурал чуулган, түүний дагалдах есөн хурал, мөн хурлын үеэр ирсэн таван улсын ерөнхийлөгчийн айлчлалыг ямар нэгэн зөрчил хохиролгүйгээр зохион байгуулсан. Ингэхийн тулд 120 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ажиллажээ. Баяр наадмын сүүлийн өдрөөс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад 7080 дуудлага ирсэн аж. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 20 үйлдлийг илрүүлэхдээ гурвыг нь үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

5000 орчим албан хаагч уртасгасан цагаар ажиллажээ  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй