Дэлхий олон улсууд өөрсдийн аялал жуулчлалын салбараар өрсөлдөх болсон өнөө үед хэн бусдын анхаарлыг татсан өвөрмөц санаа, шийдэл гаргаж чадсан нь ашиг орлогоо нэмэгдүүлэх болсон гэдэг дээр судлаачид санал нийлдэг. Тэгвэл Энэтхэг улсын санаачилсан эртний Торгоны замыг судлах шинэ төрлийн аяллын хөтөлбөр эрэлт ихтэй байгааг Ассошэйтед Пресс агентлаг уламжиллаа.
Энэтхэгээс гараагаа эхлэн Европ тивд өндөрлөдөг энэ аялал эртний торгоны замын 25 орныг дамнаж, нийтдээ 16 мянган километр замыг туулдаг онцлогтой. Энэ аян замыг ямар ч тээврийн хэрэгслээр туулах боломжтой ч ихэнх жуулчид Ази тивд өргөн ашиглагддаг мотоциклыг сонгож байгааг аяллын агентлагууд онцолж байна. Тэдний үзэж байгаагаар мотоцикл нь түлш бага зарцуулдаг учраас эдийн засагт хэмнэлттэйгээс гадна уул хадархаг, намаг балчиг ихтэй гээд бүх төрлийн газраар чөлөөтэй явах боломжтой нь олон хүн сонгох гол үндэс болж байгаа гэнэ.
Түүнээс гадна мотоцикл нь үзэсгэлэнт байгалийн танилцах, ард иргэдийн амьдралыг хажуугаас нь суралцахад туйлын дөхөм тээврийн хэрэгсэл юм байна. Дэлхийн улс орнууд нэгдэн, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж байгааг олон улсын байгуулагууд хөхиүлэн дэмжиж байгаа юм. Ялангуяа эртний түүхтэй орнууд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж чадвал ашиг орлогоо эрс нэмэгдүүлэх боломж байгааг энэ явдал харууллаа хэмээн сэтгүүлчид үнэлжээ. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан зар суртчилгаагаа хийх нь зардал багатайгаас гадна бага хугацаанд олон хүнд хүргэх боломжтойг сануулсан байна.
| Энэтхэгт торгоны замыг судлах шинэ төрлийн аялал эрчимтэй хөгжиж байна | ||
| Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.