Монголчууд бид 2018 онтой золгоход оношилгооны аппаратгүй гэсэн шалтгаанаар гадны улсыг зорихгүй болох нь ээ. Учир нь БНСУ-ын хөнгөлттэй зээлээр улсын хоёрдугаар төв эмнэлэгийн дэргэд “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг барихаар болсон байна. Үүнд гадны улс оронд өндөр үнээр оношилдог “Хавдрын тархацыг тогтоох” аппаратыг суурилуулахаар болжээ. Энэ аппарат нь дөрвөн сая хүн тутамд нэг байх ёстой гэсэн олон улсын стандарт байдаг байна.
Нэмж хэлэхэд манай улсын иргэд жилд 60 сая ам.долларыг зөвхөн гадаадад эмчилгээ хийлгэхэд зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ.
| “Хавдрын тархацыг тогтоох” аппараттай болно | ||
| Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.