Шууд Chart

М.Даваажаргал гурван аймаг, нэг сумын эмнэлэгт автомашин бэлэглэлээ

2016-07-19 16:48:00

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал “Хакүхо сан”-гаараа дамжуулан гурван аймаг, нэг суманд яаралтай түргэн тусламжийн бүрэн тоноглосон эмнэлгийн автомашин хандивлалаа. Тодруулбал Архангай, Өвөрхангай, Төв болон тус аймгийн Эрдэнэсант сумын нэгдсэн эмнэлгийн байгууллагад өчигдөр хүлээлгэн өгөв. Тус төмөр хүлгийн түлхүүрийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг, Архангай аймгаас Монгол Улсын гавъяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Эрдэнэсант сумаас тус сумын засаг дарга Б.Буяндалай, Өвөрхангай аймгаас тус аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар төлөөлөл болон гардсан юм. Дээрх автомашиныг М.Даваажаргалын ээж Ө.Тамир хүлээлгэн өгсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

М.Даваажаргал гурван аймаг, нэг сумын эмнэлэгт автомашин бэлэглэлээ  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй