Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургадугаар багийн нутаг Муу хөөтийн Морины энгэр хэмээх газарт малын шүлхий өвчин гарчээ. Энэ сарын 16-нд Төв аймгийн Аргалант сумаас дээрх нутагт нүүж очсон Шинэбилэг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Бямбасүрэн, Мандах нарын гурван өрхийн 140 үхрээс 21 үхэр өвчилсөн гэх мэдээллийг хүлээн авч зургаан үхрээс нь өвчний дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хүргүүлэхэд 18-ны өдөр урьдчилсан байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнтэй холбогдуулан 18-нд Говьсүмбэр аймгийн засаг даргын захирамж гарч Их уулын зам, Дөрвөлжин, Эвз зэрэг газарт гурван пост, нэг хөдөлгөөнт эргүүл гаргаж, нийт дөрвөн хяналтын пост ажиллуулж байна. Мөн аймгийн засаг даргын захирамжаар 18-нд зохион байгуулагдах Баянтал сумын баяр наадмын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргажээ. Голомт болон сэжигтэй бүсэд 11 айл өрхийн 59 хүн байгаа судалгааг аймгийн ЭМГ-аас ирүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөн, тандалт хийсэн ба одоогоор эрүүл мэндийн шалтгаантай хүн алга байна. Одоогийн байдлаар 37 үхэр өвчилж, нэг үхэр үхжээ. Аймгийн онцгой комисс энэ сарын 18-ны 18:00 цагт хуралдаж өвчилсөн малыг аймгийн ХХААГ-аас гарсан саналын дагуу устгах шийдвэрийг өчигдөр эхлүүлэв.
| Говьсүмбэр аймагт малын шүлхий өвчин гарчээ | ||
| Үзсэн: 1962 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.