ЮНЕСКО Балканы бүс нутагт байрладаг дундад зууны үеийн хэд хэдэн түүхэн дурсгалт газруудыг дэлхийн соёлын өвд бүртгэн авсан гэдгээ албан ёсоор зарлалаа. Европын орнуудад “Стечи” нэрээр алдаршсан булшны чулуунууд олноороо байрладаг эдгээр газрууд нь анх XII-XVI зууны үеэс үүсэл гаралтай гэдэг.

ЮНЕСКО-гийн тусгай архилогийн мэргэжилтэнгүүдийн тооцоолсноор Европ тивийн Босни Герцеговин, Серб, Монтенегро, Хорват зэрэг улсууд орших нийтдээ 135 газар нутагт эдгээр эртний түүхэн дурсгалууд тархан байрлаж байгаа юм. Хамгийн олон тооны дурсгалт булш, бунхан нь Босни Герцеговинд байдаг байна. Энэ улсад байгаа дурсгалт булшнуудын таган дээр хүндэтгэл үзүүлж, гараа өргөсөн баатар эрс дүрслэгдсэн байдгаас гадна хэдэн зуун жилийг өнгөрүүлсэн гэхэд тун сайн хадгалагдан үлдсэн байдгийг мэргэлжилтнүүд онцолжээ.

Эдгээр булшнуудыг дэлхийн түүхийн өвийн нэг хэсэг болгоход чухал нөлөө үзүүлсэн Боснийн Мортарийн их сургуулийн дундад зуун судлалын хүрээлэнгийн профессор Морислав Паламета “Стечи” нь Европ тивийн гэхээсээ илүүтэйгээр Боснийн соёлын өвийн нэг хэсэг хэмээн үзэх нь зөв болохыг цохон тэмдэглэсэн байна.


| Балкан орчмын түүхэн дурсгалууд дэлхийн соёлын өвд бүртгэгджээ | ||
| Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.