Туркийн Засгийн газар тэрс үзэлтэн Фетулла Гюлений бодлогыг дэмждэг байж болзошгүй төрийн болон цэргийн 25 мянган албан хаагчийг үүрэгт ажилаас нь чөлөөлөх, шалгах шийдвэр гаргасан байна. Туркийн тал Гюлений талыг баримтлагчид өнгөрсөн бямба гарагт болсон төрийн эргэлтийг зохион байгуулсан хэмээн үзэж байгаа юм. Эдгээр 25 мянган хүнээс 8600-г нь төрийн эргэлт хийхэд шууд оролцсон хэргээр хорьж, мөрдөн шалгаж байгаа бол үлдсэн 16200 хүнийг далд замаар төрийн эргэлтийг дэмжсэн, засгийн газрын эсрэг суртал ухуулга хийсэн байж болзошгүй хэмээн үзэж үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлээд байна. Үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн төрийн албан хаагчдын ихэнх нь боловсролын салбарт ажилладаг хүмүүс юм байна. Мөн тэдний талаарх мэдээллийг нийтийн мэдээллийн хэрэгсэл, радио, телевизийн үйл ажиллагаагаар явуулахыг зогсоожээ. Засгийн газрын мэдээлж буйгаар төрийн эргэлт хийх оролдлогын үеэр 240 босогч амь үрэгдсэний 173 нь энгийн иргэн байжээ.
| Туркийн Засгийн газар 25 мянган хүнийг шалгаж байна | ||
| Үзсэн: 483 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.