Шууд Chart

Сэтгүүлчдийн сүлд дууг “Sweetymotion” хамтлаг дуулна

2013-10-14 11:45:12

Утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, “Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран хэвлэл мэдээллийн салбарын сүлд дууг бүтээлээ. Энэ дууг “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат болон хэвлэл мэдээллийн байгууллагын салбарын төлөөлөл хамтран дуулах юм.  

 Эрх чөлөө миний хөх тэнгэр
Эх орон миний хөрст дэлхий
Элгэн түмэн миний эрдэнийн шүтээн
Энэ биеэрээ би үнэний дуу хоолой ... хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхны үйлс хөдөлмөрийг өгүүлэх тус дууны клипний зураг авалт өнөөдөр эхэлж байна. Сүлд дууг дуулах болон дүрсжүүлэхэд сэтгүүлчдийг идэвхтэй оролцохыг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ын зохион байгуулагчид урьж байна. Дууны бичлэгт  Пүрэв гарагт 19:00 цагаас “Pro sounds” студи дээр орох юм байна. 
Нийтэлсэн: Б.Баярт

Сэтгүүлчдийн сүлд дууг “Sweetymotion” хамтлаг дуулна   
Үзсэн: 1966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй