Шууд Chart

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын маргаан дэгдлээ

2016-07-21 10:04:13

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт барилгын ажил зөвшөөрөлгүй явагдаж байна. Гэхдээ одоогоор ямар байгууллага хууль зөрчин ажиллаж байгаа тухай тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Тиймээс тэд холбогдох байгууллагуудыг яаралтай анхаарал хандуулахыг шаардаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт нийслэлийн цэвэр усны нөөц хамаарагддаг. Тиймээс энд газар шорооны ажил хийх хориотой. Гэтэл энэ сарын 9-өөс барилгын ажил явуулж буй нэр нь үл мэдэгдэх дээрх компани нүх ухаж, чингэлэг байрлуулан барилгын ажил эхлүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд шаардлага тавьсан боловч барилгын ажилчид үл тоосон гэнэ. Арга ядсан тэд “Хятадын хөрөнгө оруулалттай компани байх” гэсэн таамаг дэвшүүлсэн болохоор ажилчдаас нь мэдээлэл авах гэхэд “Бид гүйцэтгэгчид учраас ямар ч мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын маргаан дэгдлээ   
Үзсэн: 667 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
shuud ajilchidiig ni horoo [202.179.29.xxx] 2016-07-21 11:06
buudaj al

Бидэнтэй нэгдээрэй