Шууд Chart

Нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг тогтоожээ

2016-07-21 11:36:00

Нийслэлийн аудитын газраас 2016 оны дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ. Нам эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ 1,1 тэрбум төгрөг байх бол нэг нэр дэвшигч 27-48 сая төгрөг байхаар заасан аж. Гэхдээ иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дүүрэг дүүргээс хамааран өөр өөр тогтоосон байна. Тодруулбал, Баянзүрх-48,8, Сонгинохайрхан-47,7, Баянгол-43,9 сая, Хан-Уул, Чингэлтэй-42,2, Сүхбаатар-41,6, Налайх-31.7, Багануур-29.9 сая, Багахангай-27.7 сая төгрөг байх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг тогтоожээ   
Үзсэн: 314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй