![](/uploads/201310/news/thumb/9518f0b683a9d5586a769828c96d63d1_x3.gif)
10 сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Канад улсын амбан захирагч Дэвид Жонстон манай улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Канад улсын амбан захирагч Дэвид Жонстон нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол улс, Канад улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, иргэд солилцоог хөгжүүлэх асуудлаар ярилцана. Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ.
Канад улсын амбан захирагч манай улсад айлчилна | ||
Үзсэн: 1340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.