Шууд Chart

Индонези Улс өөрийн орны хамгийн зартай алан хядагчийг устгажээ

2016-07-21 14:52:56

Индонезийн Дотоод хэргийн яам тус улсын Сулавеси бүс нутагт хийсэн тусгай ажиллагааны үеэр Исламын шашны террорист бүлэглэлийн толгойлогч Сантосог, түүний орлогч Басригийн хамт устгасан гэдгээ зарлалаа. Хэдийгээр цогцоснууд алан хядагчдынх мөн эсэхийг шалгаж дуусаагүй байгаа ч албаныхан мөн гэдэгт нь итгэлтэй байгаа гэнэ.

Тус улсын цагдаагийн газрын дарга, генерал Тито Карнавиан Исламын шашны террорист бүлэглэлийн толгойлогч Сантосо, өөрийн нөхдийн хамт Сулавеси бүс нутагт бүгж байгаа талаар мэдээлэл цагдаагийнханд байсан болохыг цохон тэмдэглээд, хэдэн сарын турш гэмт этгээдийг хайсны эцэст олж, устгаж чадсан гэдгээ мэдэгджээ. Мөн босогчдийн бүгсэн газар орон нь ширэнгэн ойн бүс нутаг учраас Сантосо болон түүний хамсаатнуудыг олох нь "бухал дундаас зүү олох"-той адил хэцүү байсан болохыг санууллаа.

Сантосо нь Индонезийн Исламын шашны террорист бүлэглэлийг сүүлийн таван жилийн турш толгойлж байгаа бөгөөд тус улсын хамгийн аюултай алан хядагчаар нэрлэгдээд байсан юм. Түүний орлогч Басри нь Христийн шашинтай гурван оюутныг өөрийн гараар цаазаар авсан зартай этгээд байжээ. Тусгай ажиллагааны үеэр Исламын шашны террорист бүлэглэлийн толгойлогчдийг устгасанаас гадна өөр хэдэн арван алан хядагчийг устгаж, ойролцоогоор 100 гаруй этгээдийг баривчилсан байна.

Одоо баригдсан алан хядах бүлэглэлийн гишүүдийг байцаан шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Индонезийн дотоод хэргийн яамны энэ удаагийн арга хэмжээг тус улсын түүхэн дэхь терроризмийн эсрэг хийсэн хамгийн сайн ажиллагаа хэмээн олон улсад үнэлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонези Улс өөрийн орны хамгийн зартай алан хядагчийг устгажээ  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй