Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр 300 орчим төрийн бус байгууллага байдгаас 100 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эдгээрийн чадавхийг дээшлүүлж, чанаржуулах нь чухал байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Хэрвээ чадавхийг нь дээшлүүлбэл тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолойг холбогдох хүмүүст нь хүргэж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд түлхэц болно гэдгийг Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Батдулам тодотголоо.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагыг чанаржуулах шаардлагатай | ||
| Үзсэн: 429 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.