Шууд Chart

Пусаны кино наадмын дээд шагналыг монгол бүтээл хүртлээ

2013-10-14 13:41:15

10 сарын 3-12-нд өдрүүдэд Пусаны олон улсын кино наадам болж 70 орны 299 кино өрсөлдлөө.  Наадмын хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй  “Шинэ урсгал” төрөлд найруулагч С.Бямбын “Алсын удирдлага”, БНСУ-ын найруулагч Ан Сён Кёны “Pascha” бүтээл тус тус шалгарч 30 мянган ам.доллар гарджаа. 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг надамд Монгол кино шагнал хүртсэн анхны тохиолдол энэ аж. “Алсын удирдлага” киног найруулагч С.Бямба Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээжээ. Пусаны кино наадмын дээд шагналыг хүртсэн монгол найруулагч “Хайр дурлал, сэтгэлийн шаналанг өгүүлсэн зохиомжоор Монголын нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг үзүүлэхийг хичээсэн” гэж хэлсэн байна. Кино наадмыг 217 мянган хүн үзэж сонирхсон аж.

Нийтэлсэн: Б.Баярт

Пусаны кино наадмын дээд шагналыг монгол бүтээл хүртлээ   
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй