Шууд Chart

АНУ-ын Ардчилсан намын их хурал өнөөдөр эхэлнэ

2016-07-25 13:30:34

АНУ-ын Ардчилсан намын их хурал Филаделфи мужид өнөөдөр эхэлнэ. Энэ хурлаар ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхийг Хиллари Клинтон болон түүний дэд ерөнхийлөгчид олгох болно. Түүний дэд ерөнхийлөгчөөр Ардчилсан намын нөлөө бүхий улс төрч сенатч Тим Кэйне нэрлэгдээд байгаа.

Тим Кайне нь өмнө нь Винжиниа мужийн амбан захирагч, Ричмонд хотын даргын алба хашиж байсан туршлагатай төрийн албан тушаалтан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Виржиниа муж улс чухал нөлөө үзүүлэх учраас Хиллари Клинтон түүнийг өөрийн дэд ерөнхийлөгчөөр сонгосон байх өндөр магадлалтай юм. Түүнээс гадна Ардчилсан намын нэр дэвшигчийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Тим Кайне нь испани хэлтэй цагаан арьст хүн учраас Хиллари Клинтон Америкийн испани хэлтэй иргэдийн дэмжлэгийг авахын тулд ийм сонголт хийсэн байх боломжтой юм.

Өнөөдрөөс эхлэх Ардчилсан намын их хурлаас өмнө Хиларри Клинтон, Тим Кайне нар Флорида хотод өнгөрсөн Бямба гарагт уулзсан байна. Олон хүн нэр дэвшигч Хиллари Клинтоныг Ардчилсан нэр дэвших эрхийн төлөө сунгааны өрсөлдөгч Вермонтын сенатч Берни Сандерсийг өөрийн дэд ерөнхийлөгчөөр сонгож Ардчилсан намын эв нэгдэлтэй байдлыг харуулна хэмээн таамаглаж байсан нь ийнхүү талаар боллоо. Гэхдээ эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа учраас Тим Кэйнийг албан ёсоор дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон хэмээн үзэх боломжгүй юм.

Албан ёсны шийдвэр өнөөдөр эхлэх Ардчилсан намын их хурлаас гарах болно. Дашрамд дурдахад өнгөрсөн долоо хоногт Бүгд найрамдах намын их хурал Клевеландад болсон бөгөөд энэ хурлаар тэрбумтан Дональд Трамп нэр дэвших эрхээ баталгаажуулж, өөрийн дэд ерөнхийлөгчөөр Бүгд найрамдах намын хашир туршлагатай улс төрч Индиана мужийн амбан захирагч Майк Пенсийг сонгосноо зарласан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ардчилсан намын их хурал өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 2025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй