Энэ өдрүүдэд Улаанбаатар хотыг бүрхээд байгаа өтгөн утаа ОХУ-ын Сибирьт их хэмжээний газар нутгийг хамран дүрэлзэж буй ойн түймрээс улбаатайг албаны эх сурвалжууд мэдээлж байгаа. Хойд хөршийн Сибирь, Байгал далай орчимд өдгөө ойн түймрийн 200 гаруй голомт байгаа бөгөөд уржигдраас салхины урсгал баруун хойноосоо чиглэлтэй болсон тул утаа нь манайх руу орж ирсэн аж.
Тэгвэл энэхүү утаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг Нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, жирийн өдрүүдэд Улаанбаатар хотын тоосонцор 10 орчим хувь байдаг бол өдгөө галын утаанаас үүдэн 200-500 болж өсчээ. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул зориулалтын амны хаалт зүүх хэрэгтэйг Нийслэлийн агаарын чанарын албанаас зөвлөж байна.
Энэ талаар Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяртай "Монголын мэдээ" сувгийн сурвалжлагч Л.Алтанхишигийн хийсэн ярилцлагыг хүргэж байна.
“Орост гарсан их хэмжээний түймрийн утаа агаарын өндрийн урсгалын нөлөөгөөр Монгол руу орж ирээд байна. Харин нөгөөдрөөс агаарын өндрийн урсгал өмнөөс чиглэлтэй болох тул энэ утаа арилах төлөвтэй” гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн инженер Х.Цолмон мэдээллээ.
| Нийслэлийг бүрхээд байгаа утаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй... | ||
| Үзсэн: 2554 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.