Шууд Chart

Истанбул хотод эсэргүүцлийн жагсаал боллоо

2016-07-25 16:07:53

Өчигдөр орой Туркийн Истанбул хотын Таксимийн нэрэмжит төв талбайд эсэргүүцлийн жагсаал болсон байна. Энэ жагсаалыг Туркийн улс төрийн сөрөг хүчнийхэн зохион байгуулсан бөгөөд хэдэн мянган хүн оролцсон болохыг Ассошиэйтед Пресс агентлаг уламжиллаа.

Энэ удаагийн улс төрийн жагсаал нь тус улсад цэргийн эргэлт гарснаас хойш 10 хоногийн дараа болж байгаагаараа онцлог юм. Сөрөг хүчнийхэн энэ жагсаалаараа эрх баригч нам болон ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоганд хандан цэргийн эргэлтийг далимдуулан энгийн номхон ард иргэдийг хоморголон хэлмэгдүүлэхгүй байх, онц байдал тогтоох нэрийн дор хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй байхыг уриалжээ. Туркийн эрх баригч намынхан цэргийн эргэлтийн дараа ерөнхийлөгч Эрдоганы санал болгосны дагуу төрийн болон цэргийн албанд өргөн хэмжээний цэвэрлэгээ хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 мянга гаруй хүнийг баривчлан хориод байгаа бол 50 гаруй мянган хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.

Энэ нь олон хүний амьдралд сөргөөр нөлөөлсөн учраас энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд ийм олон тооны хүн оролцож байгаа болохыг зохион байгуулагчид нь онцоллоо. Тэд Турк Улсад хүнд хэцүү цаг тохиогоод байгаа өнөө үед, улс төрийн үзэл баримтлалаас болж, хагралдан бутрах биш улам нэгдэн нийлэх хэрэгтэй байгааг цохон тэмдэглэжээ.

Жагсаал тайван болж өнгөрсөн болохыг холбогдох албаныхан мэдээллээ. Одоогоор Туркийн Засгийн газраас энэ эсэргүүцлийн жагсаалын талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Ерөнхийлөгч Эрдоган тус улсад онц байдал зарлаж, аливаа жагсаал цуглаан хийхийг хатуу хориглоод байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Истанбул хотод эсэргүүцлийн жагсаал боллоо  
Үзсэн: 2741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.212.119.xxx] 2016-07-26 05:31
Erdogan nasaa boginosgoloo doo hohi n
Зочин [202.21.106.xxx] 2016-07-25 21:22
Эрдоган дур мэдэн үүнийг шууд хийгээгүйн ойлгомжтой. Түүнд тагнуул, тусгай албад гээд гээд мэдээллээр хангаж байгаа маш олон суваг байгаа. Оросууд ч үүнд оролцож байгаа байх. Оросууд түрүүлж төрийн эргэлтийн тухай мэдээлэл өгсөн байдаг.
Зочин [202.179.26.xxx] 2016-07-25 17:17
Аливаа дарангуйлал,хэлмэгдүүлэлт нэг л өдөр дэлбэ үсэр ч Улм орон доо гай болдог биз дээ??? Эрдоган гэж сонин хүн үү?

Бидэнтэй нэгдээрэй