ОХУ-д их хэмжээний түймэр гарч, утаа нь хил дамнан манай улсад орж ирээд байна. Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 9.5 мянган га талбайг хамарсан ой хээрийн түймрийн 72 голомт байгааг тус улсын Итар Тасс болон онцгой байдлын яамных нь албан ёсны мэдээнд дурьджээ. Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв аймаг, нийслэл хотод их хэмжээний утаа орж ирээд байсан нь аажмаар багасч байна.
Харин НАСА-ын хиймэл дагуулын зургаас харахад ой хээрийн түймэр хэр их хэмжээний талбайг хамарсан нь харагдах бөгөөд Байгаль нуурын хойд талд гарсан түймэр унтраагүй байна. Энэ сарын 23-нд Сибирийн бүс нутагт гарсан ой хээрийн түймэрт хүн хүч, нисдэг тэрэг ашиглан ажиллаж, түймрийн таван голомтыг унтраагаад байгааг тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.
| Байгаль нуурын хойд талд түймэр унтраагүй байна | ||
| Үзсэн: 3110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.