Өчигдөр Францын Руана мужийн Сент-Этьен-де-Рувре хотын нэгэн сүмийн өглөөний мөргөлийн үеэр хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд дайран орж ирж, сүмд байсан хүмүүсийг барьцаалсан ноцтой гэмт хэрэг гарлаа. Энэ гэмт хэргийг "Исламын улс" террорист бүлэглэлийг дэмжигчид үйлдсэн байна.
Гэмт этгээдүүдийг сүмд халдах үед мөргөл хийж байсан 2 иргэн, 2 гэлэнмаа, нэг номлогч нийтдээ таван хүн байжээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар халдлага үйлдэгчид гаднаас “Аллах мандутгай” хэмээн орилон орж ирсэн бөгөөд сүм байсан хүмүүсийг хутгаар айлган сүрдүүлжээ. Энэ хооронд нэг гэлэнмаа хэргийн газраас зугтаж чадсанаас гадна цагдаагийн албанд шуурхай мэдэгдсэн байна. Цагдаагийн тусгай хүчнийхэн хэргийн газар ирэхэд гэмт этгээдүүд сүмд байсан тул, дайралт хийн гэмт этгээдүүдийг устгаж чаджээ. Харамсалтай нь хэт давагчид сүмийн номлогч Жакью Хамелийн амь насыг бүрэлгэснээс гадна нэг энгийн иргэнийг ноцтой шархдуулж амжсан байна.
Одоо хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж байгаагаас гадна гэмт этгээдүүдийн хэн гэдгийг тогтоох ажил үргэлжилж байгаа болохыг прокурор Франсуа Моллинс мэдэгдлээ. Тэдний олж тогтоосноор нэг гэмт этгээд нь Францын Сена мужаас гаралтай Адель Кармиш гэгч Франц иргэн байсан байна. Тэрээр өмнө нь 2 удаа "Исламын улс" террорист бүлэглэлд нэгдэхээр хуурамч баримт бичигтэй хил давах гэж оролдож байжээ.
Тиймээс цагдаагийн газрынхан түүнийг байнгын хяналтад байлгаж байсан гэнэ. Үлдсэн нэг этгээдийн хэн гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ халдлагын дараа "Исламын улс" террорист бүлэглэл тус улстай дайн зарлалаа хэмээн үзэж байгаагаа цохон тэмдэглээд, одооноос эхлэн шаардлагатай бүхий л арга хэмжээг авч эхэлнэ гэдгээ амлажээ.
| Исламын хэт даврагчид хүн барьцаалсан гэмт хэрэг гарлаа | ||
| Үзсэн: 2633 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.