2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт шинээр элсэн суралцах хүүхдүүдийг наймдугаар сарын 22-28-нд бүртгэнэ. Нэгдүгээр ангид 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн хүүхдүүдийг элсүүлэх юм. Харин таван настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Бүртгүүлэхэд, хүүхдийн төрсний гэрчилгээ болон эцэг эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь, мөн хуулбар, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг хэрэгтэй аж. Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг шаардлагатай гэнэ.
| Сурагчдын бүртгэл ирэх сарын 22-28-нд явагдана | ||
| Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.