Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр дуусна. Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой. Мөн 7-10 сард тарваган тахлын идэвхжил өндөр байдаг. Иймд, иргэд тарваган тахал өвчнөөс сэргийлэн өөрийн харьяа нутаг дэвсгэрийн эмнэлэгт хандаж, үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамрагдахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн их эмч Д.Отгонбаяр зөвлөлөө.
Зун, намрын улиралд зарим иргэд хууль зөрчиж, тарвага агнах, ялангуяа нохойгоор, хавх, урхиар агнах нь их байдаг. Мөн мах, түүхий эдийг нь зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх нь ч бий. Үүнээс үүдэн тарваган тахлаар өвчлөх магадлал хамгийн их бүрддэг гэдгийг мэргэжилтнүүд анхаарууллаа.
| Тарваган тахлаас сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр дуусна | ||
| Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.