Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах зургаан ээлжийн дайчид өчигдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Энэ удаагийн энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс гадна үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагч оролцох юм.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох 850 гаруй хүний 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай, 40 гаруй нь эмэгтэй алба хаагч байгаа аж. Мотобуудлагын батальоны захирагчаар Зэвсэгт хүчний 331-р ангийн захирагчийн орлогч, хурандаа Б.Бат-Эрдэнэ томилогджээ.
Манай улс 2012 оноос Өмнөд Судан Улсын “UNMiss” энхийг дэмжих ажиллагаанд оролцсон. Одоогийн байдлаар Г.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Өмнөх таван ээлжийн энхийг сахиулагч үүргээ нэр төртэй биелүүлэхээс гадна хүмүүнлэгийн үйлс болон бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөж байна.
| Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ | ||
| Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.