Манай хойд хөршийн Төв банк 2017 онд 200 болон 2000 рублийн шинэ мөнгөн дэвсгэрт гаргахаар төлөвлөж байна. Иймд тус улсын Засгийн газар шинээр гарах мөнгөн тэмдэгт дээр байрлах дүрсийг сонгох эрхийг ард түмэндээ өгчээ. Сонгох бүх нийтийн санал асуулгын эхний шат ч дуусахад ойрхон байна. Интернетээр явагдаж байгаа энэхүү санал асуулгад Оросын бүх иргэн хамрагдах боломжтой. Эхний шатанд 4800 гаруй дүрс, зураг өрсөлдсөнөөс 57 нь дараагийн шатанд гарах эрхээ аваад байгааг албаны эх сурвалж мэдээллээ. Дараагийн шатанд хамгийн багадаа 5000 хүний санал авсан байх ёстой аж. Хамгийн олон саналыг өнгөрсөн онд Оросын Челябинск хотод унасан солирын зураг авчээ. Ойролцоогоор нэг сая хүн солирын зургийг 200 рублийн мөнгөн дэвсгэрт дүрслэх санал өгсөн байна. Манай хамгийн ойрын хөрш Буриадын бүгд найрамдах улсын Эрхүү хотын сүлдэнд байрладаг мануулын дүрс ч дараагийн шатанд шалгарсан байна. Оросын Казань, Нижный Новгород зэрэг томоохон хотын түүхэн дурсгалт газрыг шинэ мөнгөн дэвсгэрт дээр дүрслэх санал ч цөөнгүй ирсэн гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Сонгон шалгаруулалтын дараагийн үе шат ирэх сарын 5-30-ны хооронд болох бөгөөд энэ шатыг амжилттай давсан зурагнууд эцсийн шатанд өрсөлдөнө. Мөнгөн тэмдэгтэд дүрслэх зургийн сүүлийн шатны шалгаруулалт ирэх есдүгээр сард болж өндөрлөх төлөвлөгөөтэй байна. Шинэ мөнгөн тэмдэгтэнд дүрслэх зургийг Оросын төрийн ДУМ-ын сонгуулийн дараа зарлана.
| ОХУ шинэ мөнгөн дэвсгэрт гаргана | ||
| Үзсэн: 2473 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.