Шууд Chart

Арменийн цагдаагийн хэлтэсийг барьцаалсан этгээдүүдийн хоёр нь бууж өгчээ

2016-07-28 13:39:38

Арменийн нийслэл Ереван хотын Норк-Марш дүүргийн цагдаагийн хэлтэсийг галт зэвсэгтэй этгээдүүд барьцаалсан талаар бид та бүхэнд мэдээлж байсан. Тэд өнгөрсөн зургадугаар сард галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргээр баривчлагдаад байгаа Армений сөрөг хүчний удирдагчийг суллахыг шаардаж байгаа юм.     

Цагдаагийн хэлтэсийг барьцаалсан 31 хүний хоёр нь өчигдөр шөнө болсон буудалцааны үеэр шархадсан учраас цагдаагийн тусгай хүчнийхэнд бууж өгөв. Тэднийг Павел Мунакян, Арам Муникян гэдэг аж. Тодруулбал Арам Муникян нь аавтайгаа байсан аж. Хөлөндөө хүнд шарх авсан Арам Муникяны хувьд биеийн байдал нь тун хүнд байгаа гэнэ. Иймд түүнд яаралтай хагалгаа хийж, сэхээн амьдруулах тасагт байрлуулжээ.

Гэмт этгээдүүд цагдаагийн хэлтэсийг энэ сарын 17-ны өдрөөс хойш барьцаалсан билээ. Цагдаагийн албан хаагчид тэдэнтэй ямар нэгэн тохиролцоонд хүрэхээр 11 хоног оролдож байгаа ч одоогоор ямар нэгэн үр дүнд хүрээгүй байна. Үлдсэн гэмт этгээдүүд цагдаагийн хүчний шаардсан ёсоор бууж өгөхгүй гэдгээ мэдэгджээ. Түүнээс гадна тэдэнд эмнэлэгийн тусламж үзүүлэхээр очсон түргэн тусламжийн багийг барьцаалж байгаа гэдгээ зарласан байна. Гэмт этгээдүүд тэдэнд туслахаар сайн дураараа очсон эмнэлэгийн албан хаагчдыг барьцаалсан явдалд Армений олон нийт туйлын дурамжхан хандаж байгаа юм. Одоо цагдаагийн тусгай хүчнийхэн барьцаалагдсан хүмүүсийг суллахаар ажиллаж байгаагаас гадна шаардлагатай тохиолдолд устгах тусгай ажиллагаа явуулхаар төлөвлөж байж ч болзошгүй юм.     

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Арменийн цагдаагийн хэлтэсийг барьцаалсан этгээдүүдийн хоёр нь бууж өгчээ   
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй