Дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа “Покемон гөү” тоглоомыг дэлхийн өндөр хөгжилтэй хэдхэн улсад тоглох боломжтой байсан бол Энэтхэгийн мэдээлэл зүйн мэргэжилтнүүд АНУ, Их Британийн серверүүдээр дамжуулан өөрийн оронд тоглох боломжтой болгожээ.
Японы Нинтендо группын зохиосон Покемон буюу Халаасны мангас ухаалаг гар утасны тоглоом нээлтээ хийсэн даруйдаа олны сонирхолыг татаж хамгийн их татагдсан ухаалаг гар утасны тоглоомоор нэрлэгдээд байгаа. Энгийн ухаалаг гар утасны тоглоомноос ялгаатай нь тоглогч өөрөө бодит орчинд явж тоглох мангаснуудаа олох ёстойгоос гадна мангасаа хэрхэн хөгжүүлж, сургахаа бие даан шийддэг нь энэ тоглоом алдартай.
Түүнээс гадна тоглогчид хоорондоо өөрсдийн сургасан мангасуудаараа тулалдах боломжтой юм. Нинтендо компани энэ тоглоомыг гаргаснаас хойш хувьцаагаа 150 хувиар өсөөд байгаа бөгөөд компанийн удирдлага эхний ээлжинд Ази тивээс зөвхөн Япон, ХонгКонгод, бусад орнуудаас АНУ, Канад, Европын холбооны гишүүн орнуудад татаж авах эрхийг олгоод байгаа.
Гэхдээ Энэтхэгийн мэдээлэл зүйн мэргэжилтнүүд АНУ, Их Британийн серверүүдээр дамжуулан Мумбай, Шинэ Дели хотуудад “Покемон Гөү” тоглоомыг тоглох боломжтой болгосон байна. Зарим тоглогч хэрэгтэй мангасуудаа олж авахын тулд өдөрт 50 гаруй километр зайг туулах хэрэгтэй болдог учраас компьютер тоглоомонд хэт донтож, гэрээс гарахаа байсан хүүхэдтэй эцэг эхчүүд энэ тоглоомд таатай хандаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Энэтхэгт 200 сая гаруй хүн энэ тоглоомыг татаж аваад байна. Нинтендо компани өөрийн тоглоомоо БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
| “Покемон” тоглоомыг Энэтхэгт тоглож байна | ||
| Үзсэн: 2241 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.