Шууд Chart

Үерийн улмаар өчигдөр 869 дуудлага иржээ

2016-07-29 14:39:09

Нийслэл хотод өчигдөр орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүрэг бүхэлдээ үерт автжээ. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүргийн III хороо “Чингис” зочид буудлын зүүн талын автозам, “Бөхийн өргөө”-ний урд талын хороолол дунд дахь автозам усаар дүүрч, иргэдийн автомашин суух, хөвөх, орц болон газар доорхи давхарууд усанд автсан байна. Энэ өдөр нийтдээ иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 869 дуудлага мэдээлэл ирсэн гэж Нийслэлийн онцгой байдлын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Үнэнбаатар хэллээ.

Дээрх дүүргүүд үерт автсан гэх дуудлагын дагуу онцгой байдлын албан хаагчид шөнийн турш ажиллаж, үерт автсан айл өрхүүдэд тусламж үзүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Үерийн улмаар өчигдөр 869 дуудлага иржээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй