"Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан М.Хулан, нягтлан А.Болдмаа нарыг авлига өгсөн, сангийн мөнгийг хувьдаа завшсан, албан тушаалаа ашигласан гэх хэрэгт буруутгаж цагдан хорьсон. Хэргийг АТГ-аас шалгаж дээрх албан тушаалтнуудын улсад учруулсан нийт хохирлын хэмжээг таван тэрбум төгрөг гэж тогтоосон. Харин түр хугацаанд удирдлагагүй байсан "Цэвэр агаар" сангийн захирлаар Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын алба хашиж байсан Д.Баасанг томилсон байна. Тус санд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр их хэмжээний мөнгө төсөвлөдөг төдийгүй олон улсын байгууллагуудаас цөөнгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. Түүнчлэн улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгөөс гадна хандив, буцалтгүй тусламжийн орлогын дийлэнх нь энэ санд төвлөрдөг юм.
Цэвэр агаар” сангийн захирал томилогдлоо | ||
Үзсэн: 1902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.