2016 оны зуны олимпийн наадам эхлэхэд 4 хоног үлдлээ. Дэлхийг байлдан дагуулж ялалтын оргилд хүрсэн тамирчид хүсэн хүлээсэн медалийн оосроос атгах мөч ойрхон. Тэгвэл одоо энэхүү үнэт медалиудыг үйлдвэрлэсэн явцтай хамтдаа танилцъя...
Рио 2016 зуны олимпийн медальд хүн төрлөхтөн болон байгаль эхийн хоорондох салшгүй холбоог дүрслэн харуулдаг.
Бүх медалиудыг хийхэд 2,5 тонн түүхий эд ашигласан байна.
Нэг медалийг хийхэд ойролцоогоор 2 хоног зарцуулдаг байна.
Медалийн нийт жин 500 гр байдаг. Алтан медалийн хувьд 99 хувь мөнгөөр хийж 1,2 хувь алтаар бүрдэг.
Паралимпийн медаль өөрийн онцлогтой. Түүнд хүрэхээр дуу гаргадаг жижигхэн элемент орсон. Медалийн төрлөөс нь хамаарч энэхүү элементийг өөр өөр хэмжээгээр оруулдаг байна. Хамгийн чанга дуугардаг нь алтан медаль.
Туузыг хийхэд ашигласан материалын 50 хувь нь хуванцар савнууд юм. Хуванцар сав цуглуулж амьдралаа залгуулдаг хүмүүст нэмэр болох үүднээс нөгөө талаас байгальд ээлтэй дахин боловсруулах технологийг сонгож энэ шийдвэрийг гаргасан байна.
Рио 2016 олимпийн медалиудыг хадгалах савыг хамгийн удаан хэрэглээтэй гэдэг нь батлагдсан Фрейжо модоор хийсэн.
"Рио 2016"-ын медалиудыг үйлдвэрлэсэн явцаас... | ||
Үзсэн: 3825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.