Кариокогийн загвар зохион бүтээгч Андриа Маркуез Рио 2016 зуны олимпийн медаль гардуулагчдын ёслолын хувцасны гаднах болон дотоод орчинд олон төрлийн гэрлийн тусгалтай, өөр өөр цаг агаарын байдалд туршилт хийсний эцэст эцсийн хувилбарыг албан ёсоор зарлалаа.
Рио де Жанеро хотод наймдугаар сар өвлийн улиралд тооцогдох ч +22 хэмээс дээш халуун байх болно. Ийм нөхцөлд 300 гаруй медалийг тамирчдад гардуулах үед медаль гардуулагчдын биед саад учруулахгүй, таагүй байдал үүсгэхгүй байхыг гол шалгуур болгосон байна.
Андриа Маркуез бүтээсэн загвар нь цаг агаарын нөхцөлд тохиромжтойгоос гадна өнгө үзэмж талаасаа өндөр зэрэглэлийн гэдгийг онцгойлон дурдсан байна. Медаль гардуулагчдын ёслолын хувцасанд цагаан, шар, шаргал өнгийг голчлон оруулсан. Халуун орны өнгө төрхийг илэрхийлж цэцгэн хээ угалзыг ашигласан байна. Харин материалын хувьд Бразил үндэсний хувцаснуудад түгээмэл ашигладаг даавуун материал нь хөнгөн мэдрэмж төрүүлнэ хэмээн дүгнэжээ.
Тамирчдад медаль гардуулагчдын ёслолын хувцасны загварыг зарлалаа | ||
Үзсэн: 2886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.