Шууд Chart

Алеппод хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна

2016-08-03 09:58:47

Сирид Оросын  Ми-8 нисдэг тэрэг  сүйрч цэргийн албан хаагчид амь насаа алдсанд  АНУ  эмгэнэл  илэрхийлж,  энэ хэрэг Сирийн  мөргөлдөөнийг  нэн даруй  зохицуулах шаардлагатайг  баталж байна хэмээн мэдэгдээд  байна.  Оросын батлан хамгаалах яамнаас мэдээлж  байгаагаар  Ми-8 нисдэг  тэргийг  Сирийн Алеппо  хотод  хүмүүнлэгийн тусламж хүргээд  Хмеймим дэхь  бааз  руугаа  буцаж  явах  үед нь  буудаж  сөнөөсөн  байна.  Мөн  энэхүү ослын  уршгар   тус нисдэг тэргэнд  явсан  багийн гурван гишүүн,  хоёр офицер  амь насаа алдсаныг  албаныхан  баталсан  байна. 

ОХУ  ын  зэвсэгт хүчний ерөнхий штаб  Сирид  Ми-8 хөлөг  сүйрснийг террорист ажиллагаа хэмээн нэрлэж  байна.  Ми-8 нисдэг  тэрэг  Сирийн  босогчдын  Жебхат Аль Нусра  бүлэглэл болон засгийн газрын  эсрэг  тэмцэж  буй хүчнийхний  хяналтанд байдаг  бүсэд  сүйрсэн болохыг  Зэвсэгт хүчний ерөнхий штабын шуурхай удирдах газрын дарга  Сергей Рудской мэдэгдсэн юм.  Үүний зэрэгцээ  Чөлөөт  Сирийн арми нэртэй  бүлэглэлийн дайчид  энэ халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад  байна. Зэвсэгт дайчдын ослын газарт хийсэн бичлэгүүд  хэдийнэ хэвлэлүүдээр цацагдаад байна.  Цэргийн шинжээч, мэргэжилтнүүд  энэ бичлэгийг нягтлан шалгаж байна. Юуны түүрүүнд  Оросын нисдэг тэргийг  зенитийн төхөөрөмжөөр харван  унагасан гэдэг таамаг гарч  байна. Тодруулбал  Саудын араб, Катарын   Зүүн  Европын орнуудаас  Сирийн  дайчдад олноор авч өгсөн  ЗУ-23 төхөөрөмжөөр харвасан гэж  үзэж байна. 

Одоо Оросын  батлан хамгаалахын шинжээч, мэргэжилтнүүдэд нисдэг тэрэг  зэвсэгт босогчдын хяналтанд байдаг бүс нутгаар  яагаад ниссэн,  Ми-8  яагаад халхавчгүйгээр нисч байсан. Зэвсэгт дайчдын зенитийн  төхөөрөмжөөр харвахад  онгоц сүйрэх  өндрийг  сонгож  явсан зэрэг  олон асуудлыг  тодруулах  шаардлага тулгарч байна. Түүнчлэн Ми-8 ийн осол сүйрлээс болж амиа алдсан цэрэг офицерүүдийн цогцосны үлдэгдлийг  олж  Хмеймим баазад хүргэхэд  ихээхэн саад хүндрэл гарахаар байна.  Үүний тулд  Оросын  эрэн хайх, аврах  албаныхныг ослын газарт буулгахын тулд  зэвсэгт дайчдаас  энэ  бүс нутгийг  чөлөөлөх хэрэгтэй болно гэдгийг ч анхааруулж байна.  Сирид үүрэг гүйцэтгэж байгаа  Оросын  цэргийнхэн  засгийн газрын хүчинтэй хамтран   Алеппо  хотынхонд хүмүүнлэгийн  тусламж үзүүлэх  ажиллагааг өнгөрсөн  сарын  28 ны  өдөр эхлүүлсэн юм. 

Хэдийгээр  энэ ажиллагаанд оролцож  яваад  зэвсэгт дайчдын дайралтанд  өртөж  Оросын  Ми-8 нисдэг тэрэг сүйрсэн ч  ОХУ  хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаагаа зогсоохгүйгээ мэдэгдэж байна. Өнөөдөр л гэхэд 18 тонн хүмүүнлэгийн ачааг  дүрвэгсдийг нэвтрүүлэг  цэгүүд рүү илгээсэн  байна.

Мөн  Алеппод энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх  тусгай ажиллагаагаа ч үргэлжлүүлж байна.  Сирийн засгийн газрын  цэргүүдийн  бүслэлтэнд  байгаа Алеппо  хотод  Исламын улс  болон Жебхат Ан Нусра бүлэглэлийн  дайчдаас гадна  200 гаруй мянган энгийн  иргэн байгаа юм.

ОХУ өнгөрсөн оны  9 сарын 30-ны өдөр  Сирид  агаарын цэргийн ажиллагааг эхлүүлсэн юм.  Өнгөрсөн 306 хоногийн хугацаанд  нийт 14 цэрэг дайчнаа алдаад байгаагийн зэрэгцээ Сирийн зэвсэгт дайчид  дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг Ми-8 нисдэг тэргийг  ийнхүү  3 дахь удаагаа байгаа болгон сүйрүүлээд  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алеппод хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна  
Үзсэн: 507 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.170.71.xxx] 2016-08-04 11:16
Алеппо хотод Исламын улс болон Жебхат Ан Нусра бүлэглэлийн дайчдаас гадна гэж дээ Исламын улс лав байхгүй ихэнх нь нөгөө барууныхан дэмжээд байгаа Сөрөг хүчин байгаа даа

Бидэнтэй нэгдээрэй