Шууд Chart

АНУ "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилт өгч эхэллээ

2016-08-03 10:09:23

Америкийн  нисэх хүчнийхэн Ливи дэхь "Исламын улс" бүлэглэлийн  байрлалуудад  агаарын цохилт  өгч эхэллээ.  Пентагоны  албан  ёсны төлөөлөгч Питер Кукын мэдээлснээр Ливийн Сирит хотын ойролцоох лалын хэт даврагчдын байрлалд агаарын цохилт өгсөн байна.

Ливийн үндэсний  зөвшилцлийн засгийн газрын хүсэлтээр  ийнхүү агаарын  цохилт  хийх болсныг тэрээр мэдэгдсэн юм.  Түүнчлэн  АНУ  ын  Ерөнхийлөгч  Барак  Обамагийн  тушаалаар энэ  ажиллагаагаа  дахин сэргээсэн  байна.  АНУ  ын   батлан хамгаалах яамны  албан  ёсны төлөөлөгч  Сирит дэхь агаарын цэргийн  ажиллагааг цаашид  үргэлжлүүлнэ гэдгийг  баталжээ. Үүний зэрэгцээ  Америкийн зэвсэгт хүчний агаарын цохилтоос  болж террористууд  ихээхэн хохирол  амссан хэмээн  Ливийн  үндэсний зөвшилцлийн засгийн газрын тэргүүн Фаиз Сараж  ч  мэдэгдээд  байна. Сирит  нь  Ливийн удирдагч  агсан  Муаммар Каддафигийн төрөлх  хот  юм. 

Мөн  Хэт даврагч, террористууд  өнгөрсөн онд   Сирит  хотыг  эзлэн  авсан  бөгөөд Исламын  улс бүлэглэлийнхний  гол  түшиц газарт  тооцогддог юм. Сүүлийн  үед  барууны орнуудын  удирдагчид Ливид  лалын хэт даврагчдийн нөлөө  нэмэгдэх болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэх болсон юм. Ливийн засгийн газрын  цэргүүд  өнгөрсөн  5-р сараас эхлэн  зэвсэгт босогчдын байрлалууд руу дайрч  эхэлсэн  бөгөөд  хэт даврагчид одоо  Сирит хотын  төвд  бүслэгдчихээд байгаа юм.

АНУ ын  агаарын цэргийн хүчнийхэн  Ливи дэхь   "Исламын улс"  бүлэглэлийн байрлалуудад өнгөрсөн  2-р  сард  цохилт өгч байсан юм.  Тухайн  үед  гол бай нь Ливийн баруун нутгийн  Сабрата хот дахь   жихадуудын  сургуулилтын  бааз нь  байсан юм. Ер нь  бол лалын хэт даврагчид  2011 оны  10 р  сард Муамар Каддафиг  түлхэн  унагаснаас хойш  үргэлжилж байгаа иргэний дайнаас үүдэн Ливийн  төр засаг тогтворгүй,  сул байгааг ашиглан тус улс дахь нөлөөгөө  бэхжүүлж чадсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ "Исламын улс" бүлэглэлд агаарын цохилт өгч эхэллээ  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй