Хятадын Ардын чөлөөлөх арми үүсэн байгуулагдсаны 89 жилийн ойд зориулж Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний цэргийн сургуулилт эхлүүлээд байна. Энэ тухай тус улсын батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан Синхуа агентлаг уламжилсан юм. Өчигдөр эхэлсэн энэ удаагийн цэргийн сургуулилтанд Хятадын тэнгисийн цэргийн хүчний 100 гаруй байлдааны хөлөг онгоц, хэдэн арван сөнөөгч болон бөмбөгдөгч онгоц оролцож байгаа юм.
Түүнээс гадна энэ удаагийн сургалтанд жинхэнэ байлдааны сум, хэрэгсэл ашиглаж байгаа юм байна. Хятадын батлан хамгаалах яамнаас энэ удаагийн сургуулилтын гол зорилго нь гадны түрэмгийлэгчдээс батлан хамгаалах боломжоо нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгааг мэдэгдсэн байна.
Түүнчлэн аливаа нэг өөр улс орны эсрэг цэргийн ажиллагаа хийх боломжийг судлаагүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн үед Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх аюулгүй байдалдаа ихээхэн анхаарах болсон. Өмнө нь буюу Гаагийн олон улсын Арбитрийн шүүхээс Хятадын тал Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрийн газар нутгийн нэг хэсэг хэмээн зарласан явдлыг хууль бус гэсэн шийдвэрийг гаргасны дараа мөн л ийм томоохон сургуулилт хийж байсан.
Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудал сүүлийн үед олон улсын өмнө тулгамдаж байгаа гол асуудлын нэг болчихоод байгаа билээ. АНУ, Япон тэргүүтэй барууны орнууд Хятадыг олон улсын арбитрийн шүүхийн шийдвэрийг хүлээн авахыг шаардаж байгаа . Харин Хятад, ОХУ энэ асуудлыг маргалдагч талууд л оролцох яриа хэлэлцээний замаар л шийдвэрлэх ёстой. олон улсын шүүх энэ асуудалд оролцох шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байгаа юм.
Ийнхүү Өмнөд Хятадын тэнгис дэхь газар нутгийн маргаантай асуудлаар ижил байр суурь баримталж байгаа ОХУ Хятад улсууд ирэх 9-р сард Өмнөд Хятадын тэнгист хамтарсан цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгаагаа зарласаныг олон улс тэр дундаа барууныхан нэлээд болгоомжлонгуй хүлээн аваад байна.
| БНХАУ өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт хийж байна | ||
| Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.