Шууд Chart

Дэлхийн олон оронд цаг агаар хэт халж байна

2016-08-03 10:36:19

Өнгөрсөн сарын 15 наас хойш  дэлхийн  ихэнх оронд  цаг  агаар хэт халж  багагүй асуудал  дагуулж  эхэллээ.  Японд  л гэхэд  сүүлийн 1 долоо хоногт  4100  хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэнээс  8 хүн нас барсан байна.  энэ тухай өнөөдөр онцгой байдал, түргэн тусламжийн  үүргийг давхар гүйцэтгэдэг  гал  сөнөөх удирдах газраас  мэдээлсэн  юм. 

Түүнчлэн Оросын ихэнх нутгаар цаг агаар хэт халж байгаагаас олон хотод түүний дотор нийслэл Москвад  аюулын улбар  шар түвшинг  зарлаад  байна. 

Японд  өнгөрсөн  4-р сараас хойш  хэт халалттай холбоотойгоор 25 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэдний ихэнх нь өндөр  настнууд байгаагийн зэрэгцээ олон цагаар  гадаа  ажилладаг хүмүүс  байгаа юм байна. Японд одоо өдөртөө цельсийн нэмэх 35-аас дээш халж байна. Өнгөрсөн жил тус улсад мөн хэт их халснаас болж 100 гаруй хүн амь насаа алдаж 53 мянган хүн эмнэлэгт хүргэгдэж байсан юм. 

Харин Москвад  цаг агаар хэт халж байгаатай холбоотойгоор аюулын  улбар шар түвшинг зарлажээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаар нэмэх 31 хүртэл халж  байгаатай холбоотойгоор агааржуулагч,  сэнсний борлуулалт  4-6 дахин өсчээ.

Мөн  хэт  халуун  байгаа үед  эрчим хүчний хэрэглээ 2 дахин нэмэгдэж  байгаа юм байна. Хэт  энэ ачааллаас болж  2005 оны 5-р сар шигээр  хот даяараа гэрэл  цахилгаангүй  болох вий гэдэг болгоомжлол ч байгаа юм байна.   Гэхдээ  Өнөөдрөөс  эхлэн  Москва  хотод  цаг агаар сэрүүсч,  бороотой байхаар  байна.

Европын орнуудаас Румынд л гэхэд хэт халалтаас болж 14 хүн  нас барсан  байна. Кипрт сүүлийн  20 жилд хамгийн  сүйрэлт  ойн  түймэр  гарч Никоси, Пафост  амарч  байсан жуулчид  хугацаанаасаа өмнө нутаг буцахад хүрч байлаа. Испани, Грек, Гүржид  өнгөрсөн  6-р сараас хойш  цаг агаар хэт халсаар  байна.  Украины  зүүн  нутагт  хэт халалтаас болж 350 хүн эмнэлэгт хандсан мэдээ байна. А

НУ  ын Калифорни мужид  цаг агаар хэт халж, хуурайшилт ихтэй байгаагаас  ойн түймэр дэгдсэнийг одоо хүртэл  унтрааж  хүчрэхгүй л байна. Түүнээс гадна  Аризона, Невада, Нью Мексико мужуудад  цаг агаарын хэм  өдөртөө нэмэх 47 хүрч халж байна. Үүнтэй холбооойгоор  Америкийн  эрдэмтэд  таагүй мэдэгдэл  хийсэн. Тодруулбал Нью-Иоркийн  судлаач эрдэмтэд цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зуны халуун улам л тэсвэрлэх аргагүй болно хэмээн анхааруулсан  байна.  Тэд ойрын  65 жилд  Америкийн  дундаж  хэм цельсийн 4,9 хэмээр нэмэгдэнэ гэж таамаглаж байгаагаа мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн олон оронд цаг агаар хэт халж байна  
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй