Шууд Chart

Зуны олимпийг зоригсдыг өөрийн орны ном, зохиолын дээжээс авчрахыг уриаллаа

2016-08-03 10:32:29

Рио 2016-г зорих олон улсын зочид, төлөөлөгчид ном хандивлаж, өөрийн орны  өв соёлыг түгээх боломжтой боллоо. Бразил улсын Засгийн газар олимп, паралимпийн төлөөлөгчид, техникийн ажилтнууд, сэтгүүлчид болон Рио 2016-ийн бусад зочдыг тус улсын үндэсний номын санд ном эсвэл өөрийн орны онцлогийг харуулсан эд зүйлс хандивлах аянд урилаа.

Аяны хүрээнд цуглуулсан эх зохиолууд Бразилчуудад бусад улс орны хэлийг судалж, соёлтой танилцах боломж олгоно гэж үзэж байгаа аж. Энэхүү санаачлагыг олон улсын ажиглагчдын зүгээс өндөрөөр үнэлж байна. Учир нь номноос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж мэддэг. Улс бүрийн соёл, ёс заншил өөр байдаг.

Харин ном уншдаг хүн зөвхөн өөрийн үндэсний соёлоос гадна маш олон улс орнуудтай танилцаж, ойроос мэдэрдэг. «Дэлхийн ном» нэртэй аян тус улсын үндэсний номын сангийн гадаадын уран зохиолын тасгийг өргөжүүлж, санг баяжуулахад нөлөөлөхөөс гадна олон орны соёлын солилцоог эрчимжүүлж, улс орнуудын харилцааг өргөжүүлэхэд ч гэсэн чухал ач холбогдолтой алхам юм.

Бразилийн үндэсний номын сангийн аянд нэгдэхийг хүссэн хүн бүрт хаалгаа нээлттэй болохыг ийнхүү зарлалаа...

Нийтэлсэн: Б.Назкеш

Зуны олимпийг зоригсдыг өөрийн орны ном, зохиолын дээжээс авчрахыг уриаллаа  
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй