ХонгКонгийн хууль тогтоох дээд байгууллагын сонгууль ирэх есдүгээр сарын 4-нд болно. Үүнтэй холбоотойгоор ХонгКонгийн сонгуулийн төв хороо тус сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байсан зургаан хүний нэр дэвших эрхийг хасч буйгаа албан ёсоор зарлажээ.
Тэд ХонгКонгийн тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч байсан учраас эх газрын Хятадын үүрэг болгосны дагуу эдгээр хүмүүсийг ямар нэгэн шалтгаангүйгээр сонгуульд өрсөлдүүлэхгүй байх шийдвэр гаргалаа хэмээн үзэх шинжээч олон байна.
Сонгуульд нэр дэвшигчдийг зарлах хурал өчигдөр болоход хэсэг хүн тэднийг өрсөлдөөнөөс хүчээр хассан явдлыг эсэргүүцэв.
Эсэргүүцэгчид “ХонгКонгийн иргэд улс төрийн ямар үзэл бодолтой байхаас үл хамааран сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжоор нь хангаж өгөх хэрэгтэй” гэлээ.
Гэхдээ сонгуулийн төв хороо өөрийн байр суурьнаасаа ухрахгүй бололтой. Эх газрын Хятадын авч хэрэгжүүлж буй нэг улс хоёр систем бодлогоор бол Тайвань, ХонгКонг зэрэг хуучин ардчилсан тогтолцоотой байсан газар өөрсдөө сонгуулийн арга замаар удирдагчдаа сонгох эрхтэй байдаг боловч Хятад улсын нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгээ мартаж болохгүй юм.
Харин сүүлийн үед Бээжингээс эдгээр ардчилсан системтэй газрын дотоодын сонгуульд оролцох болсон нь зарим иргэний хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. Эх газрын Хятад аливаа салан тусгаарлах үзэл баримтлалийг дэмжигч бүх хүмүүсийг гэмт хэрэгтэн хэмээн үзэж, ялгаварлан гадуурхаж байгаа болохыг Эн-Эйч-Кэй агентлагийнхан сануулжээ.
| ХонгКонгийн сонгуулийн төв хороо зарим иргэний нэр дэвших эрхийг хаслаа | ||
| Үзсэн: 444 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.