Шууд Chart

Эрүүл мэндийн сайд СХД-ийн эмнэлэгт ажиллав

2016-08-03 14:40:48

Шинэ засгийн газрын сайдууд салбарынхаа үйл ажиллагаатай танилцаж эхэллээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам ихтэй, алслагдмал Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцав.

Тэрбээр эхлээд хүүхдийн эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцсанбөгөөд энэ хоёр хэсгийг тохиолдлоор сонгоогүй, цаашдын голлож анхаарах үндсэн чиглэл гэв. Хүүхдийн эмнэлгийн хувьд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтэнүүдийн орон тоог нэмэх, чадавхжуулах талд анхаарч ажиллана гэв.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эрүүл мэндийн сайд СХД-ийн эмнэлэгт ажиллав  
Үзсэн: 1280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй