АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Рио деЖанейро хотод болох XXXI дэх удаагийн зуны олимпийн нээлтэд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Түүний оронд АНУ-ын төлөөлөгчдийн багийг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ахална. АНУ энэ удаагийн зуны олимпийн наадамд хамгийн олон (555) тамирчин илгээж байгаа орон юм.
Олимпийн их наадмын нээлтийн ажиллагаанд дэлхийн олон улс орны төрийн тэргүүн нар хүндэт зочноор уригдан оролцож, өөрийн улс орны баг тамирчидтай уулзаж, урам зориг өгдөг уламжлалтай.
Обама Олимпийн нээлтийн ажиллагаанд оролцохгүй | ||
Үзсэн: 1717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.