ОХУ-ын нэрт зураач Иван Айвазовскийн уран бүтээлийн үзэсгэлэн Москва хотод нээгдлээ. Ур чадвараараа дэлхийд дээгүүр эрэмблэгддэг тэрбээр 1817 онд Крымын Хар далайн эрэг дээр төрсөн бөгөөд тэрхүү орчин уран бүтээлд нь ихэд нөлөөлсөн гэдэг.
Третяковын нэрэмжит уран зургийн галерейд болсон тус үзэсгэлэнд алдарт зураачийн 150 гаруй бүтээл дэлгэгджээ.
Ер нь тэрбээр амьдралынхаа турш 6000 гаруй бүтээл туурnвсан гэдэг. Гэхдээ энэ удаагийн үзэсгэлэнд “Давалгаа”, “Хар тэнгис”, “Солонго” зэрэг нэрийн хуудас нь болсон сор бүтээл багтжээ. Нэрт зураачийн уран бүтээлүүдэд орчин үед өргөн ашиглагдаж буй 3D зургийн шинж тэмдэгтэй бүтээл байгааг үзэсгэлэнгийн тайлбарлагч Галина Чурак цохон тэмдэглэсэн байна. Тэнгис далай дээр тусах нарны гэрэл, давалгаан дээр бүжих хөлөг онгоцыг усны цаанаас нэвт харах боломжийг олгодгоороо Айвазовскийн уран бүтээлүүд хосгүй гэдгийг мэргэжилтнүүд онцлов.
Түүний уран бүтээлүүд дэлхий дахинд алдартай учраас энэхүү үзэсгэлэнд тавигдсан уран бүтээл маш өндөр үнэтэй юм байна. Тиймээс үзэсгэлэнгийн үеэр харуул хамгаалалтаа эрс чангатгах хэрэгтэй болсон гэдгийг зохион байгуудагчид нь санууллаа. Үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Ирэх жил их зураачийн мэндэлсний 200 жилийн ой болно.
| Москвад нэрт зураач Иван Айвазовскийн үзэсгэлэн нээгдлээ | ||
| Үзсэн: 1319 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.