Шууд Chart

Цагдаагийн хэлтэсийг барьцаалсан этгээдүүд бууж өглөө

2016-08-03 16:25:09

Галт зэвсэгтэй 31 этгээд өнгөрсөн сарын 17-нд Армений нийслэл Ереван хотын цагдаагийн хэлтсийг барьцаалсан тухай бид та бүхэнд мэдээлж байсан. Барьцаалагчид өнгөрсөн зургадугаар сард хууль бус галт зэвсэг эзэмшсэн хэргээр баривчлагдаад байгаа сөрөг хүчний удирдагчийг суллахыг шаардсан юм. Тэгвэл тэд хоёр хоногийн өмнө бүгдээрээ бууж өгснөөр 14 хоног үргэлжилсэн урт хугацааны яриа хэлэлцээр, зэвсэгт мөргөлдөөн өндөрлөлөө. Энэ хооронд цагдаагийн тусгай хүчнийхэн гэмт этгээдүүдтэй хэд хэдэн удаа харилцан буудалцсан бөгөөд үүний улмаас хоёр цагдаагийн албан хаагч амь үрэгдэж, хоёр талын цөөнгүй хүн хүнд хөнгөн шархдаад байсан юм.

Гэмт этгээдүүд сайн дураараа бууж өгөхгүй нь тодорхой болмогц, тусгай хүчний дайчид байлдааны техник хэрэгсэл ашиглан дайралтыг эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Барьцаалагчид цэргийн тусгай хүчнийхэн танк, хуягт техникээр дэмжүүлэн дайралт хийх гэж байгааг мэдмэгцээ орон нутгийн телевизээр албан ёсны мэдэгдэл хийх боломжийг олгосон тохиолдолд бууж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Барьцаалагчид телевизээр дамжуулан Армений одоогийн төр засгийн удирдлагыг солих хэрэгтэй байгааг цохон тэмдэглээд, тэдний санаа зорилго биелсэн гэдгийг сануулсан байна. Тэд анхнаасаа сөрөг хүчний удирдагчийг суллуулах биш энэ асуудалд дэлхий нийт болон ард иргэдийнхээ анхаарлыг хандуулж, цаашдаа Армений төрийн системийг бүрэн өөрчлөх түймрийн галыг асаах зорилготой байсан гэнэ. Тэд өөрсдийн дараагийн мэдэгдлээ шоронгоос хийх хэрэгтэй болох ч эрх чөлөө, шудрага үнэний төлөө ийм үнэ төлөхөд бэлэн байгаагаа уламжилжээ. Одоо гэмт этгээдүүдийг хориод байгаа бөгөөд тэднийг баривчилсаны дараа 200 гаруй залуу Ереваны хотын төв талбайд тайван жагсаал хийж, шударга үнэний төлөө тэмцэгчдийг суллахыг шаардсан байна. Дашрамд дурьдахад өнгөрсөн Баасан гарагт барьцаалагчдыг дэмжигч хэдэн мянган иргэн, цагдаагийн хүчний хооронд мөргөлдөөн болж 75 хүн гэмтэж бэртсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагдаагийн хэлтэсийг барьцаалсан этгээдүүд бууж өглөө   
Үзсэн: 3269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Анхаар [202.9.41.xxx] 2016-08-03 16:55
Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл, ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу. https://www.orca.mn/home/product/139

Бидэнтэй нэгдээрэй