Шууд Chart

Дэлхий дээр 2,6 тэрбум хүн нүхэн жорлон хэрэглэдэг

2016-08-03 17:46:07

Нүхэн жорлонгоос болж хүний эрүүл мэнд хохирч, байгаль орчин хэрхэн бохирдож байгаа тухай бид өмнө нь мэдээллэсэн.

Дээрх асуудалд төрийн зүгээс бодлогоор анхаарал хандуулж, дэлхий нийтэд хэрэглэж байгаа дэвшилтэт арга шийдлүүдээс туршлага ч судлахаар болсон байна.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос нүхэн жорлонгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулах, зөв хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг төлөвлөжээ.

Нүхэн жорлонгийн хор хөнөөл бол зөвхөн манай улсад тулгамдаад байгаа асуудал биш. Дэлхий дээр 2,6 тэрбум хүн нүхэн жорлон хэрэглэж, тэр хэрээр эрүүл мэнд болон байгаль экологид хохирол учруулж байгаа гэсэн судалгаа бий. Цэвэр бохир шугамын нэгдсэн шийдлээр нүхэн жорлонгийн хэрэглээг үгүй болгоход цаг хугацаа болон хөрөнгө их шаардагдах тул эхний ээлжинд боломжтой арга шийдлүүдийг туршин хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхий дээр 2,6 тэрбум хүн нүхэн жорлон хэрэглэдэг   
Үзсэн: 1473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй