09.00 цагт Ус цаг уур, орчны шинжилгээний газар, БОНХЯ-наас зохион байгуулж буй байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн байгууллагуудтай хийх өргөтгөсөн уулзалт эхэлнэ.
09.00-12.00 цагт ”Уур амьсгалд зохицсон хөгжлийн шийдэл: Онги, Түйн болон Байдраг голын сав газрын бэлчээрийн хүн-байгалийн тогтолцоо” сэдэвт уулзалт Пума империал зочид буудлын хурлын танхимд болно.
11:00 цагт Улаанбаатар хотноо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн хот болгохын төлөө санаачлага гарган ажиллаж байгаа залуучуудын бэлтгэсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болно.
11.00 цагт MN мэдээллийн төвд “Монгол залуу хүн” ТББ-аас “Эв нэгдлийн эх хүрээ” уриалгын хүрээнд хийх ажлынхаа талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт сүлжээ дэлгүүрүүдийн касс болон лангууны үнэ зөрдөг, цементийн үнийн асуудал, авто засварын газрууд, орон сууцны конторуудад хийсэн хяналт шалгалтуудын тухай хэвлэлийн бага хуралтай.
15.00 цагт ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж буй Автобус-3 компанийн ажилтнуудтай МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уулзана.
Өнөөдөр болох үйл явдлууд | ||
Үзсэн: 922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.