Шууд Chart

Умард Солонгос Балластик пуужин харвалаа

2016-08-04 09:24:26


Өчигдөр БНАСАУ  балластик пуужин харвасантай холбоотойгоор олон улс  эсэргүүцлээ илэрхийлж  байна. Умардууд  дахин  пуужин харвасныг Өмнөд Солонгосын  штабын дарга  нарын хорооноос анх мэдэгдсэн юм. Пуужинг  орон нутгийн  цагаар  өглөөний  8 цагт  Умард Солонгосын  Хванхэ Намдо мужаас  Япон тэнгисийн зүг харвасан  байна. Умард Солонгос дахин балластик пуужин харвасантай холбоотойгоор  Японы засгийн газрын  дэргэд  шуурхай  штаб байгуулсан  тухай Эн Эйч Кэй мэдээлж  байна.  

Японы  батлан хамгаалах яамнаас  пуужин харваснаас үүдэн ямар  нэгэн  гарз хохирол  гараагүй гэж мэдэгдсэн  байна.  Тус улсын  мэргэжилтнүүд  Умардын харвасан балластик пуужингийн талаархи бүхий л мэдээллийг цуглуулж байгаа юм байна. Харин Өмнөд Солонгосын  цэргийнхэн  Умардын харвасан  пуужинг  Нодон  ангиллынх хэмээн тодорхойлсон  байна.

Умард  Солонгосын харвасан пуужин  мянга гаруй  км  нисч Японы  Ога олтригоос  баруун  зүгт  орших эдийн засгийн бүсэд унасан.  Умард  Солонгосын энэ үйлдэл  Япон  улсад  аюул  заналхийлэл  учруулж байгаа учир бид гүнээ  сэтгэл  зовниж байна хэмээн ард иргэд нь ярьж байлаа.

Өмнөд  Солонгос болон Америкийн тагнуулын  албаны  мэргэжилтнүүд  өнгөрсөн сарын  дундуур  Умард  Солонгосын баруун хойд  нутгийн Пунге ри  гацааны ойролцоох  цөмийн полигонд  цэргийнхэн идэвхжиж  эхэлснийг мэдээлж  байсан юм.  энэ мэдээллийг нь өнгөрсөн  сарын  19 нд  Умард Солонгос  3  балластик  пуужин харван баталж   байсан  билээ. Хванхэ  Пукто  мужаас харвасан  эдгээр пууужин нь  500-600 км  ниссэн  нь  Өмнөд  Солонгосын  нутаг дэвсгэрийг  хаана  ч  тусах  боломжтойг  баталж байсныг мэргэжилтнүүд сануулж байсан билээ.  Хэвлэлүүдийн дамжуулж  байгаагаар  Умард Солонгос залуу удирдагчтай болсноос хойш  нийтдээ 3,0 гаруй балластик пуужингийн туршилт хийгээд  байгаа юм байна. 

Гэхдээ  өмнө нь  туршиж  байсан  балластик пуужингуудын  тусгал  800 орчим км байсан юм байна.  Харин анх удаагаа мянган кмт тусах  пуужингийн туршилт хийсэн олон улсаар болгоомжилж байна.  энэ хооронд   Умардын  аюул  заналхийлэл  ийнхүү  нэмэгдэж  байгаа нь   пуужингаас эсэргүүцэн хамгаалах Америкийн Таад  цогцолборыг Өмнөд Солонгосын  нутаг дэвсгэрт  байрлуулах  төлөвлөгөөг  зөвтгөх шалтгаан  болж байна.  Ийм мэдэгдлийг  тодруулбал нэн даруй  байрлуулах шаардлагатайг  Умардын  өнөөдрийн үйлдэл  баталлаа гэдэг хэмээн  Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас хийсэн  юм.

Таад цогцолборыг  Өмнөд Солонгосын нутагт байрлуулахыг  Хятад,  ОХУ эсэргүүцэж  байгаагийн зэрэгцээ  Умард  Солонгос  улс  ийм дайсагнасан  алхам  хийвэл  хамгийн хатуу  арга хэмжээ авахаа  ч  илэрхийлж  байгаа юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос Балластик пуужин харвалаа  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй