Шууд Chart

АНУ 2020 онд шинэ үеийн атомын бөмбөгөө үйлдвэрлэхээр төлөвлөж байна

2016-08-04 09:36:04

АНУ  ын  цөмийн аюулгүй байдлын  үндэснхй удирдах газар  шинэ үеийн  атомын бөмбөг болох Б61-12 ийг  үйлдвэрлэх  бэлтгэл  ажлыг  эхлүүлэх зөвшөөрөл  өгсөн байна.  Энэ мэдээлэл  өчигдөр олон улсын  хэвлэлүүдийн онцолж буй мэдээллийн нэг болж  байна.  Энэхүү  хөтөлбөрийн  инженерчлэлийн үе шат  сүүлийн  4 жилийн  туршид  хийгдсэн  юм байна.  Харин  2020 онд  үйлдвэрлэн гаргахаар  төлөвлөсөн  байна.

Б61 нь  1960 аад  оны эхээр ашиглаж  ирсэн АНУ  ын  стратегийн цөмийн хүчний  халуун  цөмийн үндсэн зэвсэг  юм. энэ төрлийн  бөмбөгийг  стратегийн бөмбөгдөгч  төдийгүй  тактикийн  нисэх хүчний онгоцуудад ч  ашигладаг болохын тулд  12 дахь удаагаа  ийнхүү  шинэчилж байгаа юм байна.

Мөн  НАТО гийн олон орон ашиглахаар  төлөвлөж байгаагаа 5 дахь үеийн  сөнөөгч онгоц  Ф-35   ийм төрлийн  бөмбөг  тээх боломжтой  болох юм. Б61-12 ийн гол  онцлог ялгаа нь  Боинг корпорацийн  боловсруулсан   сүүлэн хэсгийг  шинэчлэл юм байна. Тодруулбал  сүүл хэсгийг нь  хамгийн орчин үеийн  чиглүүлэх системтэй болгож байгаа юм байна.  Хиймэл дагуулын  навигаци, жолоодлогын  тусламжтайгаар  шинэ төрлийн энэ бөмбөг  байгаа  өндөр оновчлолтойгоор устгах боломжтой болж байгаа юм.  өмнөх хувилбаруудад  байгаа  оноход нь  зориулж  шүхэр  ашиглаж  байсан  бол  тээгч онгоц  нь  зенитийн пуужинд  өртөх  хэмжээнд ойртон  нисэх хэрэгтэй байсан юм. Харин шинэчилсэн Б61-12 ийг  пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем үйлчлэх бүсэд  оролгүйгээр өндрөөс хаях боломжтой  юм байна. Ингэснээр  өндөр хүчин  чадал  бүхий хошуугаар  цэнэглэх шаардлагагүй  болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл  Шинэ Б61-12 ийг  0,38   1,5, 10  гээд  тал нь  50 килотонн  хүчин  чадал бүхий  цэнэгт хошуутай  болох  юм байна.  ОХУ НАТО гийн харилцаа суларсан энэ үед цөмийн шинэ  бөмбөгийг  Европын орнуудад байрлуулахаар төлөвлөж  байгаа нь  ОХУ ын эрх баригчдын  сэтгэлийг  түгшээхгүй  байна гэж байхгүйг  мэргэжилтнүүд   энэ дашрамд тэмдэглэж  Оросын  хариу  үйлдлийг анхааралтай ажиглаж байна.  Одоогоор ОХУ ын  төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга  Дмитрий Песков мэргэжилтнүүд л  үүнд  үнэлэлт дүгнэлт өгөх байх хэмээн мэдэгдсэнээс өөр  албан тайлбар  хийгээгүй байна.

Гэхдээ  ОХУ  Америкийн энэ төлөвлөгөөний хариуд  пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ улам  төгөлдөржүүлэх байх гэж зэвсгийн  шинжээчид  таамаглаж байна. Үүний зэрэгцээ тактикийн  цөмийн  зэвсгийг ашиглах боломжийг хялбаршуулснаар хязгаарлагдмал нутаг дахь  мөргөлдөлдөөнийг   өргөн хүрээтэй цөмийн дайн болтол  нь  хурцатгаж мэднэ гэдэг  болгоомжлол ч  шинжээчдийн дунд гарч байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 2020 онд шинэ үеийн атомын бөмбөгөө үйлдвэрлэхээр төлөвлөж байна  
Үзсэн: 1166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.36.xxx] 2016-08-04 11:46
Шинэ мэдээ байваа,мөн ч их хоцрогджээ-мнб.Юүтүб руу ороод харчихгүй-ядаж.

Бидэнтэй нэгдээрэй