Шууд Chart

Щвейцарь улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ эргүүлэн татжээ

2016-08-04 10:05:04

Щвейцарь улс  Европын Холбоонд элсэх хүсэлтээ эргүүлэн татжээ.  Тодруулбал  ийм албан мэдэгдлээ тус улс  Европын Холбооны  зөвлөлд  илгээсэн  байна. Щвейцарь  улс нь  анх 1992 онд Европын Холбоонд элсэх хүсэлт  гаргасан юм. Гэвч  1992 онд  Щвейцарьт болсон  бүх нийтийн  санал асуулгаар  иргэд олон нийт  Европы эдийн засгийн орон зайд  нэгдэхийг  эсэргүүцсэн  санал өгснөөр    Европын Холбоонд элсэх үйл  явц  нь зогссон байна.

Харин  20 гаруй жилийн дараа буюу  өнгөрсөн  6-р  сард  Щвейцарийн парламент  албан ёсны хүсэлтээ татан  авах шийдвэрийг  баталсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Щвейцарь улс Европын Холбоонд элсэх хүсэлтээ эргүүлэн татжээ  
Үзсэн: 1275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй