Шууд Chart

Дубайн олон улсын нисэх буудалд Энэтхэгийн онгоц ослын буулт хийлээ

2016-08-04 15:12:07

АНЭУ-ын нийслэл Дубай хотын олон улсын нисэх буудал дээр өнөөдөр Энэтхэгийн иргэний агаарын тээврийн онгоц ослын буулт хийжээ. Тэрхүү онгоцонд 300 гаруй хүн зорчиж байсан ч азаар хүний амь нас эрсдээгүй байна.   

Тэрхүү онгоц Энэтхэгийн хойд бүс нутгийн нэгэн хотоос Дубайг чиглэн ниссэн “Бионг-777” загварынх аж. Тус онгоц агаарт байхдаа хөдөлгүүр хэсгээрээ шатсан тул тийнхүү яаралтай ослын буулт хийсэн аж.

Дубайн олон улсын нисэх буудлын албаныхан онгоц ослын буулт хийнэ гэдгийг мэдэж байсан учраас нисэх талбайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шаардлагатай болжээ.  

Онгоц газардаад удалгүй галд бүрэн автсан хэдий ч, Дубайн нисэх буудлынхан шуурхай ажилсаны үр дүнд онгоцонд байсан 282 зорчигч, нисэх багийн 18 гишүүнийг галаас өмнө буулгаж амжжээ. Тэднийг буулгахдаа ойролцоогоор 45 секунд зарцуулсан нь Дубайн нисэх буудлын ажилчдын ур чадварыг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэв. Мөн Энэтхэгийн засгийн газар тэдэнд гүн талархал илэрхийлсэн байна.

Одоо бага зэрэг түлэгдсэн зарим хүнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлж буй. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар онгоцонд 20 гаруй улс, үндэстэн зорчиж байжээ. Тодруулбал 226 Энэтхэг, 24 Их Британи, 11 Эмират, зургаан АНУ-ын иргэн байсан гэдгийг уламжиллаа. Одоо онгоцны ослын шалтгааныг тогтоохоор олон улсын шинжээчдийн баг ажиллаж байгаа бөгөөд Дубайн олон улсын онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.           

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубайн олон улсын нисэх буудалд Энэтхэгийн онгоц ослын буулт хийлээ  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй