Шууд Chart

АНУ-д Зика вирусын вакциныг хүнд туршиж эхэлжээ

2016-08-04 15:15:50

АНУ-ын халдварт өвчин, харшлын судалгааны үндэсний төв Зика вирусын эсрэг гаргаж авсан вакцинаа хүнд туршиж эхэлсэн гэдгээ албан ёсоор зарлалаа. Хэрвээ энэ туршилт амжилттай болвол хүн төрөлхтөн урагт нөлөөлдөг энэ аюулт вирусээс өөрсдийгөө хамгаалах чадвартай болох юм. 

Шинэ загварын вакцин нь хүний генийн түвшинд нөлөөлдөгөөрөө бусад вакцинаас ялгаатай. Одоогийн байдлаар 18-35-ны насны 80 эрүүл хүн сайн дураараа шинэ вакцины туршилтанд орохыг зөвшөөрөөд байна. Шинэ вакцины үр дүнтэй байдлыг 2017 он хүртэл судлаж үзэх бөгөөд хэрвээ нааштай хариу гарсан тохиолдолд туршилтын хоёр дахь шатруу шилжих аж.

Анх Бразилд тархаж эхэлсэн дээрх вирус нь насанд хүрсэн хүнд төдийлэн их хор хохирол учруулдаггүй ч жирэмсэн эмэгтэйчүүүд энэ вирусын халдварыг авсан тохиолдолд ноцтой үр дагавартай болох нь өнгөрсөн онуудад батлагдсан.

Зикагийн халдвар нь жирэмсэн эмэгтэйчүүдийн тээж яваа урагт нөлөөлөн “Микросипали” буюу тархины агшилттай болгодог. Ийм халдвартай төрсөн хүүхдүүд энгийн хүүхдээс хэд дахин бага толгойтой байдгаас гадна оюун ухааны хөгжлийн хувьд илэрхий дутуу төрдөг байна. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарлах шаардлагатай болсон. Түүнээс гадна Зикагийн халдвар шумуулаар дамжиж байгаа нь нөхцөл байдлыг улам бүр хурцатгаж байна. Халуун орнуудын хувьд шумуул нь жилийн бүх улиралд идэвхтэй байдаг учраас хэдийд ч  халдвар авч болно гэсэн үг. Мөн халдвар авсан эрэгтэй хүнээс эрүүл эмэгтэй хүн жирэмсэн болсон тохиолдолд ялгаагүй урагт нөлөөлөх учраас дэлхийн улс орнууд хүүхэдтэй болох гэж байгаа хосуудыг урьдчилан шинжилгээ өгөхийг уриалж байна. Гэхдээ АНУ-ын туршиж байгаа вакцин үр дүнтэй болох нь батлагдвал хүн төрөлхтөн удахгүй энэ өвчнөөс дархлаатай болох боломжтой.       

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д Зика вирусын вакциныг хүнд туршиж эхэлжээ   
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй